ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

お知らせ

2026 оны 1 дэхь удаагийн ЯПОНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ EJU ШАЛГАЛТ-ын бүртгэл
2026-02-16

Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн

Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм.

Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр элсэх зөвшөөрөл олгодог.

Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу.

Шалгалт : 2026 оны 6-р сарын 21-ний өдөр болно. (Ням гариг)

Шалгалт авах байр : Монгол-Японы төв, Монгол Улсын Их сургууль

Шалгалтын хураамж : 70,000 төгрөг

Бүртгэл: Шалгалтын бүртгэл зөвхөн онлайн хэлбэрээр явагдана.

              Онлайн Бүртгэлийн тухай eju.mn сайтаас харна уу.

Бүртгэлийн хугацаа : 2026 оны  2 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 12-ны өдрийн 
23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.
Жич: Шалгалтын төлбөрийг төлж дараах алхамд шилжсэнээр шалгалтын бүртгэл баталгаажна. 
Хэрэв дараах алхамд шилжиж бүртгэлийн дугаар аваагүй бол бүртгэл хүчингүй болно.
Түүнчлэн
3 дугээр сарын 12-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) дуусах ба цаг тулгаж бүртгүүлээд
бүртгэл батагаажаагүй, хугацаа хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй.
         Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтын үеэр тусгай дэмжлэг авах хүсэлт гаргахыг хүсвэл
2-р сарын 27-ны өдөр буюу бүртгэлийн  эцсийн хугацаанаас өмнө
9419-6106 дугаарын
утсаар холбогдож,
аль болох эрт  бүртгэл хийлгээрэй.
Шалгалтанд бүртгүүлж чадаагүй тохиолдолд JASSO болон Монголын Япон хэлний багш нарын холбоо
хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
 

Холбоо барих : Монголын Япон Хэлний Багш Нарын Холбооны9419-6106 дугаарын утсаар

                          асууж лавлана уу. (Ажлын өдөр:9:00 – 18:00 )

Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн  http://www.jasso.go.jp вэб хуудаснаас үзэж болно.

Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO)

Монголын Япон Xэлний Багш Нарын Холбо

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс 

  Та шалгалт өгөгчийн өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөх ёстой.

  Овог нэрээ латин том үсгээр албан ёсны бичиг баримтан дээрх нэртэй ижил байна.

    Нэрэн дундуур зураас орсон бол дундуур зураасыг заавал бичээрэй.

    Жишээ нь: MUNKH-ERDENE

  Гэрийн хаяг: Японоос чухал бичиг баримт илгээж магадгүй тул найдвартай хаяг бичнэ үү .
Мөн та тэтгэлгийн хүсэлт гаргасан бол тухайн болзлыг хангасан гэсэн мэдэгдэл таны гэрийн хаягаар ирдэг.
  Ямар ямар шалгалтыг ямар хэлээр өгөхөө тодорхой шийдээд зөв сонгоно уу. 
Бүртгэл баталгаажсаны  дараа засах боломжгүй тул сайтар анхаараад зөв сонгоно үү.

  Зургийн format (төрөл) нь jpg байх ёстой.

Цээж зураг нь албан ёсны бичиг баримтанд тавигддаг стандарт шаардлагын дагуу авахуулсан байна.

Зургийн хэмжээ 100kb-с багагүй 200kb-с ихгүй хэмжээтэй, 3:4 харьцаатай

сүүлийн 6 сарын дотор авахуулсан байхыг анхаарна уу.

                                                                                                                                                                                                                

  Шалгалтын хураамж 70,000₮  Төлбөрийг QR код (интернет банк) ашиглан төлнө.

Хураамж төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй болохыг анхаарна уу.

  Бүртгэлийг гүйцэд хийгээгүйгээс үүдэж бүртгэл үүсээгүй бол зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй болно.


< Шалгалтын эрхийн бичг дахин олгох тухай мэдэгдэл


ЯПОНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
日本留学試験オンライン受付
EJU ONLINE REGISTRATION

2026-06-21 өдрийн шалгалтын бүртгэл/試験日/Examination date.





Сүхбаатар дүүрэг 8-р Хороо Хүмүүнлэгийн ухааны
их сургуулийн Эрдэм товер 1202 тоот.



   (976) 94196106, 94259605   Имэйл хаяг: ejumongolia@gmail.com

© 2025 Монголын Япон хэлний багш нарын холбоо / モンゴル日本語教師会